"Дональд Трамп бол Чингис хаан биш"
Анд нөхдийн мэдээ
2025-05-07
АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын гишүүн Стив Кохэн ерөнхийлөгч Дональд Трампыг Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үл тоомсорлосон гэж шүүмжилллээ. Ингэхдээ тэрбээр “Тэр бол Чингис хаан эсвэл, Наполеон Бонапарт, пап ч биш” гэжээ. Учир нь, түүнийг төрсөн өдрөө АНУ-ын арми үүссэн өдөртэй нэгтгэж 90 сая долларын өртгөөр зэвсэг танктай сүрлэг цэргийн жагсаал хийх гэж буйг сонсоод ийнхүү эрс шүүмжилж Америкийн ерөнхийлөгчөөр ажиллаж буйг нь сануулсан юм. Мөн С.Кохэн Д.Трампын ярилцлагыг үзээд ажил үүргээ ойлгохгүй байгааг нь маш гайхсан гэнэ. Тэрбээр Д.Трамп АНУ-ын Үндсэн хуулийг хамгаалж, хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн бөгөөд тэгж чадна гэдэгт нь итгэхгүй байгаагаа илэрхийлэв. С.Кохэн бол Теннесси мужаас Конгресс, Сенатад сонгогдож олон жил муж, улсын түвшинд улс төрийн алба хаасан хүн бөгөөд хамгийн үр нөлөөтэй хууль санаачлагч Конгрессын гишүүдийн нэгээр энэ онд тодорсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.