images

Япон: Морьт харвааны наадам боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-07


   Киотогийн гурван том наадмын нэг алдарт Аои Мацүригийн аюулгүй байдлын төлөө эртний Японы нийслэл дэх Шинто бунханд ябүсамэ буюу морьт харвааны зан үйл хийжээ. Энэ нь Аои Мацүри баярын эхлэл болохын зэрэгцээ энх тайвны төлөөх залбирал болдог байна. Зан үйлийн үеэр нийт 20 харваач 400 метр зайд байрлуулсан хоорондоо 100 метр зайтай гурван бай руу харвадаг. Энэ сарын 3-нд эхлээд 15-ныг дуустал үргэлжлэх тус наадмын морьт харвааны зан үйлийг үзэхээр ирсэн хүмүүст зориулан 1500 суудал бэлдсэн ч нийт 20 мянган хүн цугларчээ. Эртнээс ихэс дээдэс, самурай нарын наадам байсан морьт харвааны үзүүлбэрийг 2024 оны 11 дүгээр сард Фүкүока хотын Ниши тойргийн Иимори сүмд монголчууд зохион байгуулсан юм. Хубилай хаан Японд довтолсны 750 жилийн ойд зориулж хийсэн тус үзүүлбэрийг 1200 хүн үзсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.