images

Дэлхийн хамгийн богино дуу юуны тухай өгүүлдэг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   Нийт 34 секунд үргэлжилэх дуу “Billboard 'Hot 100” жагсаалтад орж, хамгийн богино дуугаар шалгарсан байна. Уг жагсаалтын 78 дугаарт орсон энэ дуу бол өнгөрсөн сарын сүүлээр нээлтээ хийсэн "The Minecraft Movie" кинонд Жек Блэкийн дуулсан "Steve's Lava Chicken" дуу юм. Тус кино нь АНУ-д дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногийн байдлаар 7 сая гаруй удаа цацагдсан байна. "Steve's Lava Chicken" дуун нь Жек Блэк өөрөө удирдан ажиллуулдаг тахианы махан хоолны газраа сурталчлах зорилгоор дуулсан нэг төрлийн сурталчилгааны дуу юм. Дууны үг нь ердөө “la-la-la lava, chi-chi-chi chicken” гэсэн зургаахан мөрөөс бүтнэ. Киноны хэсгээс түүвэрлэж авсан албан ёсны дууны клип нь ердөө 51 секундын урттай. “Washington Post” сонины мэдээлснээр 1990-ээд онд “Billboard Hot 100”-д ​​багтсан дууны дундаж хугацаа 4 минут 14 секунд байсан бол 2020-иод он гараад 3 минут 15 секунд буюу 30 жилийн өмнөхөөс нэг минутаар богино болсон байна. Энэ нь нэг талаараа дэлхийн дахинаа стриминг үйлчилгээ түгээмэл болж байгаатай холбоотой. Тухайлбал нэг минут хүрэхгүй хугацаанд хүмүүсийг баясгаж чаддаг богино хэмжээний видео бичлэгүүд хамгийн их хандалттай байх болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.