Хөххот: Зоогийн газрын хоолыг 80 км зайтай газарт дроноор хүргэжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
Өвөр Монголын Хөххотын Тогтох тойрогт хэрэгжүүлж буй төслөөр нам доогуур нисдэг FS35E загварын дроныг туршиж рестораны хоолыг 80 км алсад орших хаягаар хүргэж өгсөн байна. Ингэхдээ Шар мөрний загасаар хийсэн хоолыг Тогтох тойргоос Хөххотын сансар судлалын эдийн засгийн хөгжлийн бүсэд Шар мөрний дээгүүр нисгэн 40 минутын дотор хүргэжээ. Харин хүргэлтийн ажилтан дроноор ирсэн хоолыг дотогш оруулж ширээн дээр өрсөн байна. Тус дроныг Шаньси мужийн Шиань хотод төвтэй “Satpro M&C Tech” компанид бүтээсэн бөгөөд цагт 180 км зайг туулах, 300 метр өндөрт хөөрөх чадвартай аж. Энэ нь Хөххотод анх удаа нам дор нисдэг хүргэлтийн дрон ашигласан явдал болсон бол Алшаа аймагт 2025 оны эхээр тэмээний сүүг тээвэрлэхэд ашиглаж эхэлжээ. Ингэхдээ малчдын хотноос 20 км зайд орших үйлдвэрт саальчдын саасан ингэний сүүг зөөхөд дрон ашиглаж байгаа аж. Тус аймагт нам дор нисдэг дрон ашиглахад агаарт торох өндөр барилгагүй зэргээр газар зүйн хувьд давуу талтай байгаа гэнэ.
Эх сурвалж: "China daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.