images

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багт 18 тамирчин сонгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-06


   Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг өнгөрсөн сард өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарлаж, бэлтгэл сургуулиа эхлүүлсэн билээ. Шигшээ багт нийт 33 тамирчин дуудагдсанаас 18 нь сонгогдож бэлтгэлдээ ороод байна. Тухайлбал, Монголын анхны эмэгтэй легионер Г.Хандсүрэн, Э.Анударь, П.Энххүслэн, Г.Энхнаран, Б.Насанжаргал, М.Санчирмаа, Б.Амарбаясгалан, Ж.Баянжаргал тэргүүтэй чадварлаг тамирчид шигшээ багт багтжээ. Мөн дасгалжуулагчаар Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн Үндэсний спорт мэргэжлийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Хэрлэн дахин сонгогдсон байна. Шигшээ баг ирэх сарын 7-14-ний өдрүүдэд Вьетнамын Ханой хотноо болох Азийн Волейболын холбооны эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Энэхүү тэмцээн өмнө нь "AVC Challenge Cup" нэртэйгээр болж байсан бөгөөд энэ жилээс "AVC Nations Cup" нэрийн дор зохион байгуулагдах юм. Тэмцээнд нийт 12 баг оролцох бөгөөд дэлхийн чансааны оноо авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Мөн манай тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.