images

Сөүл, Токиогийн цамхагт нэгэн зэрэг гэрэл асаасны учир юу вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-20


   Өмнөд Солонгос, Япон улсын харилцаа хэвийн болсны 60 жилийн ойг тэмдэглэн энэ сарын 15-нд Сөүл, Токио цамхгийн гэрлийг хоёр орныг бэлгэдсэн өнгөөр нэгэн зэрэг асаажээ. Уг ёслолын ажиллагааг хоёр улсын дипломат корпорац зохион байгуулсан бөгөөд цаашид нөхөрлөл, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээ илэрхийлсэн юм. Өмнөд Солонгосын тал хоёр орны төрийн далбааг бэлгэдэн 236 метр өндөр Сөүл цамхгийн дээд хэсэгт улаан, хөх өнгийн, доод хэсэгт нь дипломат харилцааны ойн албан ёсны лого бүхий гэрэл асаасан байна. Харин Японы тал 333 метр Токио цамхагт улаан, хөх гэрэл асааж, “Япон, Солонгос” гэсэн англи бичгийг цагаанаар үзүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.